top of page
Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор компаний зүгээс орон нутагт дэмжлэг үзүүллээ
UMM
2020/11/25
Юнайтед Мерес Машинери ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь, Булган, Сүхбаатар аймгуудад хандив тусламж хүргүүллээ
Дэлхий нийтээр тархаад байгаа коронавирус буюу Ковид-19 вирусын халдвар цар тахлын хэмжээнд хүрч, улс орнуудын хувьд гэнэтийн сорилт болж, нийгэм эдийн засагт хүндрэл учруулан тэр дундаа иргэд нийтийн эрүүл мэндэд аюул заналхийлсэн хүнд хэцүү үе тулгараад байгаа билээ. Өнгөрсөн оны 11-р сарын 25-нд Юнайтед Мерес Машинери ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү цар тахалтай тэмцэх аянд нэгдэж, компаний үйл ажиллагаа явуулж буй орон нутагт буюу Өмнөговь, Булган аймгийн ЗДТГ болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ЗДТГ-т нийт 86,350 ширхэг халдвар хамгааллын хувцас хэрэгсэл, болон дотоодын үйлдвэрийн дархлаа дэмжих ундаа 4,435 ширхэгийг тус тус хандив тусламж болгон гардуулж өглөө.
bottom of page